Sunday, January 24, 2010

Cайн уу

2010.01.25 би ирэв

Saturday, December 5, 2009

Sunday, November 29, 2009

Анкетийг бөглөөд үзээрэй

Анкетийг бөглөхийг хүсвэл цааш нь товчлуурыг дараарай

Дэлхийн хамгийн өндөр нарийвчлалтай хэсэгчилсэн дэлгэц

Асар том дэлгэцүүд байдаг хэдий ч нягтралын хувьд тун ч тааруу байдаг билээ. Ихэнх тохиолдолд том дэлгэцэнд ойртох тусам дүрс арзгар болж диодуудыг нь бараг харж болдог. Харин Texas Advanced Computing Center -д байрлуулсан хэсэгчилсэн дэлгэцнүүд бол дэлхийд хамгийн том бас өндөр нягтралтай дэлгэцний манлайд байрлана.

Tuesday, October 20, 2009

монгол хүүхдийн эмгэнэлт хувь заяа

Өнөөдөр манай улс зах зээлд шилжсэн, ардчилсан тогтолцоот улс тєртэй, хvн ард нь эрх чөлөөтэй бас ч гэж нэг үеэ бодвол харьцангуй элбэг дэлбэг, гэрэл гэгээтэй сайхан болж яваа билээ. Германы сэтгvvлч Ева Мээл гэгч эмэгтэй Монголд аялж явахдаа үзэж харсан

гар утасны хор хөнөөл

Гар утас байнга хэрэглэх нь өсвөр насныхны стресст автагдах, зүүд нойр тавгүйтэх, амархан эцэж сульдах гол шалтгаан болдог хэмээн АНУ-д болсон “APSS” байгууллагаас танилцуулсан судалгаанд илтгэжээ.

хэрэгтэй юм байна

Худал хэлдэг занг засахын тулд юу хийх вэ?
Худал хэлж буйг анзаарч мэдсэн даруйдаа хүүхдийнхээ талаар "Ямар нэгэн болохгvй бүтэхгүй зүйл байна уу?", "Би хүүхдээ хангалттай таньж мэддэг үү?" гэж өөрөө өөрөөсөө асуу.
Худал хэлж буйг анзаарч мэдсэн даруйдаа хүүхдийнхээ талаар "Ямар нэгэн болохгvй бүтэхгүй зүйл байна уу?", "Би хүүхдээ хангалттай таньж мэддэг үү?" гэж өөрөө өөрөөсөө асуу.

шүлэг найраглалд би дуртай

Шүлэг найраглал
Чиний хатуу үгэнд тунирхаж ...
Чиний хатуу үгэнд тунирхаж
Хундага дарсны ард суунам
Чихэнд минь хоногших үгийг чинь /цуурай адил/
Харзны гашуун аагийнд дэвтээж сууна

шүлэг

Мэдэхгүй ээ
Мэдэхгүй ээ би юу ч мэдэхгүй
Минийх хүнийх гэж өмчирхөж мэдэхгүй
Од одноос үлүү гэрэлтдэг одыг ч мэдэхгүй
Орчлонд яах гэж төрсөнөө ч мэдэхгүй
Мэдэхгүй ээ би юу ч мэдэхгүй

үлгэрээс сонсох ч юм их бий

Үлгэр домог
Долоон настай хүү
Эрт урьд цагт долоон түмэн адуутай Долоо баяных гэдэг Алтай хааныг өвөрлөж, Хангай хааныг арлан нутагладаг байжээ.
Долоо баян өөрөө нэг өдөр долоон түмэн адуугаа долгио нуураас усалж явтал жижигхэн хайрцагтай юм нуурын усаар хөвөөд ирэхэд нь уурганыхаа үзүүрээр өлгөөд хаяжээ. Тэгтэл түүний дотроос амнаас нь алд улаан гал дүрэлзсэн, арван хоёр толгойтой атигар хар Мангас гарч ирээд, чамайг иднэ гээд бариад авчээ.

үлгэрээс сонсох ч юм их бий

Үлгэр домог
Долоон настай хүү
Эрт урьд цагт долоон түмэн адуутай Долоо баяных гэдэг Алтай хааныг өвөрлөж, Хангай хааныг арлан нутагладаг байжээ.
Долоо баян өөрөө нэг өдөр долоон түмэн адуугаа долгио нуураас усалж явтал жижигхэн хайрцагтай юм нуурын усаар хөвөөд ирэхэд нь уурганыхаа үзүүрээр өлгөөд хаяжээ. Тэгтэл түүний дотроос амнаас нь алд улаан гал дүрэлзсэн, арван хоёр толгойтой атигар хар Мангас гарч ирээд, чамайг иднэ гээд бариад авчээ.

үлгэр домог сайхан

Мартагдсан үлгэр
Эрт урьдын цагт юмсанж, илжиг унасан нэгэн худалдаачин явж байж гэнэ. Тэгтэл мөр замд нэг айл харагдаж, уяан дээр эмээлтэй морьд багшраад найр наадмын их хөлтэй байх юм гэнэ.
Энд юу болж байгаа юм бол гэхэд илжиг нь,
- Аа эзэн минь энэ айл жасаагаа уншуулж байгаа юм байна гэжээ. Энэ айлаар ороод гаръя гэхэд илжиг нь хэрэггүй дээ хэрэггүй гэж хичнээн цааргалсан ч болсонгүй очиж дээ.
Тэднийг очиход, гэрийн эзэн харилхаж, цээрлэсэнгүй, харин ч буянтай будагтай хүн ирлээ гэж бэлэгшээх шахуу юм болж "Дааяа дээшээ, дээшээ!" гэж байх юм гэнэ. Худалдаачин ч, зүгээр гээд баруун урд хаяанд сөхрөн сууж дээ.

маш хөөрхөн

Цас хүнд дурлажээ…өгүүллэг


Цас хүнд дурлажээ.Хэзээ ч тийм юм байж таарахгүй. Гэхдээ дурласан л юм даа.Гудамжны гэрлийн төмөр бүрхүүл салхинд савласан гуравдугаар сар.Yдэш орой.Өнөөх бүсгүй цонхон дээрээ.Цонхны наана будрах цас. Бүсгүйн нүд хөгжилтөй. Тэр инээмсгэлэн будрах цасыг ажина.Бүр ширхэг бүрийг алдалгүй харахыг хичээнэ.”Тийм баяртай инээмсгэлэл,гэрэлтсэн харц. Яг тэндээ,яг тэндээсээ битгий холдоосой. Намайг гайхан бишрээсэй гэж цас бодлоо.

формула

Браун-ы нисгэгчид хос ялалт байгууллаа

Формула-1
Автоспортын хаан ангилал Формула-1-ийн дэлхийн аваргын улирлын 13 дахь гараа Италийн Гран-При уралдаанд Браун Жипи баг хос ялалт байгууллаа. Домогт Феррари багийн гэрийн зам болох Италийн Монца-гийн Гран При уралдаан энэ оны нээлт болсон Феррари-гийн экс инженер Росс Брауны баг Браун-ЖиПи-гийн давамгайллаар өндөрлөлөө.

Шанель

Шанель байгалийг илүүд үзэв

Шанелийн дизайнер Карл Лажержелдийн хавар зуны коллекцоо Парисийн загварын долоо хоногийн үеэр үзүүлжээ. Энгийн нэг тариаланчдын тосгоныг санагдуулан зассан тайзан дээрх Лажерфилдийн загварт байгалийн өнгө зонхилсон байна.
Карл шоуг нээхдээ байгал руу буцацгаая гэж хэлжжээ. Шанелийн коллекцид кардиган хослолууд голлож үр тариа, эрдэнэ шиш, намуу цэцгийн зөөлөн өнгө зонхилжээ.

гага гоё

Мадонна Лэди Гага


Америкийн “Бямба гаригийн шоу” гэнэтийн одууд оролцдогоороо алдартай. Харин өнгөрсөн бямба гаригт шоуны стандартаас хэтэрсэн том одод оролцжээ.
Лэдий Гага шүтээнтэйгээ буюу Мадоннатай зодолджээ.

Хөгжмийн зочноор оролцсон хоёр шаргал үст хэн нь том болохоо үзэх гэж үсдэлцэн зодолдож, МТВ-ийн шагнал гардуулах ёслолын гэнэтийн шоунуудыг арай бичил хэмжээнд тоглож үзүүлжээ. Мэдээж тэднийг шоуны хөтлөгч салгажээ.

хаха

Японд ирээдүйн үзэсгэлэн гарж байна

Японы электрон болон мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн холбоо “Дижитал конвергенц бидний ирээдүйн хэв маягийг тодорхойлно” нэртэй үзэсгэсэн зохион байгуулж байна.
Электрон бүтээгдхүүн, гэрийн дижижал хэрэгслүүд, гар утас, холбоо харилцаа суурилалтын хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжүүдийг тавьжээ.

хар шууурга

Японд хар шуурга болов

Өнөөдөр Японыг хүчтэй салхи, бороо нүдэж, хар салхи дайржээ. 10 мянга гаруй айл гэрэл цахилгаангүй болж, дээврүүдээ хуу хамуулжээ.
2007 онд мөн иймэрхүү хэмжээний хур тунадастай, их салхитай хар шуурга болж байжээ. Мелор нэртэй хар шуурга цагт 216 км-ийн хурдтай шуурж байна. Хар салхи өнөөдөр өглөө Японы өмнөд нутгийг дайрч өнгөрөөд маргааш бусад нутгийг чиглэх гэнэ.

Энэ ханиаднаас болгоомжилоорой

Гахайн ханиадаас хүүхдүүд болгоомжлох хэрэгтэй
Өсвөр насны хүүхдүүд, болон харьцангуй эрүүл насанд хүрэгчид амьсгалын замын гахайн ханиадаар 38аас өндөр халуурна. 4500 хүний аминд хүрээд байгаа гахайн ханиадаар хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд өвдөх магадлал бусад бүлгийн харьцангуй өндөр байгаа тухай олон улсын мэргэжилтнүүд анхааруулж байна.