Tuesday, October 20, 2009

гар утасны хор хөнөөл

Гар утас байнга хэрэглэх нь өсвөр насныхны стресст автагдах, зүүд нойр тавгүйтэх, амархан эцэж сульдах гол шалтгаан болдог хэмээн АНУ-д болсон “APSS” байгууллагаас танилцуулсан судалгаанд илтгэжээ.


Судалгааны ахлагч Шведийн Салгрений академийн доктор Габи Бадр сургуульд суралцдаг болон хөдөлмөр эрхэлдэг 14-20 насныхныг туршилтад хамруулж, хоёр бүлэгт хуваажээ. Эхний бүлгийнхэн өдөрт таван удаа утсаар ярьж, мөн хэмжээний мессэж илгээх үүрэг хүлээсэн байна. Харин хоёр дахь хэсгийн өсвөр насныхан үүнээс гурав дахин илүү буюу өдөрт 15 удаа утсаар чалчиж, 15 удаа мессэж илгээжээ. Ингээд хоёр бүлгийнхнийг харьцуулахад гар утсаар илүү олон үйлдэл хийсэн хоёрдугаар хэсгийнхний нойр хулжих, ядрах, зүүд нойр тавгvйтэх шинж тэмдэг илэрсэн байна. Үүгээр ч зогсохгvй тэд хөнгөн хийсвэр амьдралд дурлаж, шар айраг хэрэглэх нь ихэсчээ. “Гар утаснаас хамааралтай ийм хам шинж бүхий өвчлөл өргөн тархаж байна. Залуучууд үе тэнгийнхнийхээ дарамт шахалтад ороод бүтэн өдрийн турш гар утсаа халтал ярих ч vе бий. Хvvхдvvд хар багаасаа гар утас хэрэглэж байна.
Гар утаснаас ялгардаг туяа, илч нь хүүхдийн эрүүл мэндэд тамхи, хорт бодис, архи хэрэглэсэнтэй дүйцэхүйц хортой байдгаараа аюул даллаж байна” гэж онцолжээ.

No comments:

Post a Comment