Tuesday, October 20, 2009

хар шууурга

Японд хар шуурга болов

Өнөөдөр Японыг хүчтэй салхи, бороо нүдэж, хар салхи дайржээ. 10 мянга гаруй айл гэрэл цахилгаангүй болж, дээврүүдээ хуу хамуулжээ.
2007 онд мөн иймэрхүү хэмжээний хур тунадастай, их салхитай хар шуурга болж байжээ. Мелор нэртэй хар шуурга цагт 216 км-ийн хурдтай шуурж байна. Хар салхи өнөөдөр өглөө Японы өмнөд нутгийг дайрч өнгөрөөд маргааш бусад нутгийг чиглэх гэнэ.
Гамшгийн агентлага шуурганы үеэр хүмүүсийг найдвартай газар хорогдохыг анхааруулав. Мөн цонхондоо хамгаалалт хийж, ус нөөцөлж, болзошгүй гамшигт бэлтгэлтэй байхыг анхааруулжээ.

1959 онд болсон хар шуурганы үеэр мянга мянган хүн нас барсаны дараа япончууд байшин барилгын чанар, гамшгийн хамгаалалтанд ихээхэн анхаардаг болжээ. Номхон далайн орнуудаар хар шуурганы улирал эхлээд байгаа. Найман сард болсон Этау шуурганы үер японд 26 хүн нас барсан юм.

No comments:

Post a Comment