Tuesday, October 20, 2009

гага гоё

Мадонна Лэди Гага


Америкийн “Бямба гаригийн шоу” гэнэтийн одууд оролцдогоороо алдартай. Харин өнгөрсөн бямба гаригт шоуны стандартаас хэтэрсэн том одод оролцжээ.
Лэдий Гага шүтээнтэйгээ буюу Мадоннатай зодолджээ.

Хөгжмийн зочноор оролцсон хоёр шаргал үст хэн нь том болохоо үзэх гэж үсдэлцэн зодолдож, МТВ-ийн шагнал гардуулах ёслолын гэнэтийн шоунуудыг арай бичил хэмжээнд тоглож үзүүлжээ. Мэдээж тэднийг шоуны хөтлөгч салгажээ.

Дисконы өвчтөн гэж ер нь юу юм бэ гэж Гагагийн хитийн жагсаалтад эхэнд бичигдэж байгаа дууг Мадонна шоглоод Гагаийн үснээс зууржээ. Харин Лэдий Гага хариуд нь Биллбордын тэргүүлж байгаа хийт дуу гэж орилоод үсэрч босжээ. Шоуны хөтлөгч тэднийг салгаад бие биенээсээ уучлалт гуйж, үнсэлцэхийг шаардсан ч өөрөө үнсүүлсэн юм. Өвөрмөц стиль, содон дуунууд нь хит болж байгаа Леди Гага Мадоннатай хамтарсан нөхөрсөг, хошин зодооныхоо дараа Папараци дуугаа шоунд зориулан тоглолтой нь, бүжигтэй нь дуулж үзүүлжээ.

Лэдий Гага саяхан МТВ видео авардсаас гурван шагнал авсан юм. “шилдэг шинэ артист”, “шилдэг бүтээл”, “шилдэг эффект” гэсэн гурван төрөлд шилдэгээр тодорсон “Хатагтай дотуур өмд” энэ зуны жинхэнэ хитийн эзэн болоод байна.

No comments:

Post a Comment