Tuesday, October 20, 2009

хэрэгтэй юм байна

Худал хэлдэг занг засахын тулд юу хийх вэ?
Худал хэлж буйг анзаарч мэдсэн даруйдаа хүүхдийнхээ талаар "Ямар нэгэн болохгvй бүтэхгүй зүйл байна уу?", "Би хүүхдээ хангалттай таньж мэддэг үү?" гэж өөрөө өөрөөсөө асуу.
Худал хэлж буйг анзаарч мэдсэн даруйдаа хүүхдийнхээ талаар "Ямар нэгэн болохгvй бүтэхгүй зүйл байна уу?", "Би хүүхдээ хангалттай таньж мэддэг үү?" гэж өөрөө өөрөөсөө асуу.


Хүүхэдтэйгээ илүү дотно харилцаа үүсгэх, энэхүү харилцаа холбоогоо зузаатгаж бататгахыг оролд. Худал хэлсэн тохиолдолд сандарч хүүхдээ нүүрэлдүүлэх эсвэл хүүхдээ шийтгэх гэж бүү оролд. Худлаа хэлэх нь хүнд байдлаас гарах гэж хааяа нэг хэрэглэдэг арга уу, аль эсвэл байн байн хэрэглэж зуршил болгон давтан үйлддэг үйлдэл үү гэдгийг сайн бод. Дахин давтан худал хэлэх тохиолдолд танай гэр бүлд өөр худал хэлдэг хvн байгаа эсэхийг бодож үз. Хэрвээ байгаа бол хүүхдэд тань муугаар нөлөөлж болохыг бодолцон, эхлээд сөрөг нөлөө үзүүлж буй хүнийг засаж хүмүүжүүл.

Найз нөхдийн хүрээнд энэхүү худал хуурмаг зүйл байгаа эсэхийг болон худал хэлж хүүхдэд муугаар нөлөөлдөг найз байгаа эсэх талаар лавлаж мэдэх хэрэгтэй. Хүүхдээ яасан ч худалч, хуурамч гэх мэтээр бүү дууд. Худал хэлдэг хүүхэдтэй хамтдаа сууж харилцан ярьж нам зөөлөн дуугаар үүнийг буруу болохыг тайлбарла. Давтан үйлдсэн тохиолдолд түүнийг хэрхэн шийтгэхээ хэлэхээ бүү мартаарай. Үргэлжлэн худал хэлэх тохиолдолд өмнө нь хэлж байсан шийтгэлээ хэрэгжүүлж эхэл. Дахин давтан үйлдэх болон таны авсан арга хэмжээ үр дүнгээ өгөөгvй тохиолдолд өөр ямар нэгэн сэтгэл зүйн асуудал байгаа эсэхийг судалж туслалцаа авахын тулд мэргэжилтэнд хандах нь дээр. Ямар ч хүүхдийн зан чанар нь эерэг зохистой удирдлагын тусламжтайгаар аажимдаа төлөвшдөг.

No comments:

Post a Comment