Tuesday, October 20, 2009

Элвис

Элвис Преслийн үсийг худалдана

Рок-н-роллын хаан Элвисийн туг үсийг энэ сарын 18-нд дуудлагаар худалдах гэж байна. 1958 онд цэргийн алба хаахаар үсээ хусуулах үед хэн нэгэн түүний туг үсийг нь авч, хадгалсныг ийнхүү үнэ хаялцуулах аж.

Чикаго хотын “Лесли Хиндман” компани зохион байгуулж байгаа уг худалдаагаар мөн 1963 онд өмсөж байсан түүний цамц, Присиллатай хийсэн хуримын зураг зэрэг эд зүйлсийг худалдана.
Зохион байгуулагчид энэ удаагийн худалдаанаас их ашиг орлого олно гэж найдаж байна.

No comments:

Post a Comment