Хятадад тэрс үзэлтэй зохиолчдийг хориглож байна
.
Германд Франкфуртын Номын Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болоо. Зочин оролцогч Хятадын талын хэвлэн нийтлэх эрх чөлөөг тойрсон маргаан нилээн их байна. Хятадын эрх баригчид тэр үзэлтэй зохиолчдыг Герман луу явуулахгүй, бүтээлийг нь үзэсгэлэнд оруулахыг хориглосноос болж зохион байгуулагч талууд багагүй маргалджээ.
- Ном хэвлэл бидэнд оюун ухааныхаа төсөөлөх эрх чөлөөг мэдрэх боломж олгодог. Ном биднийг өөр ертөнцөд аваачдаг, уншиж мэдэхэд хил хязгаар байх ёсгүй гэж канцлер Меркел Франкфуртын үзэсгэлэнг нээх үеэрээ хэлжээ. Тэрээр мөн Хятадын төлөөлөгчидтэй хэвлэн нийтлэх эрх чөлөөний талаар ярихаас булзаж, цаараглахгүй гэж мэдэгдсэн байна.
20 жилийн өмнөх Тиянминий талбайн оюутны бослогыг дарсан түүхийн тухай “Массакре” гэдэг шүлэг бичсэнийхээ төлөө дөрвөн жил шоронд суусан Лиао Яиву гэдэг зохиолч Германд ирж чадаагүй байна. Гэхдээ тэр Хятадын эдийн засгийн аварга том үсрэлтийн ард юу нуугдаж байгаа тухай энгийн нэг тосгоны багшаас гудамжны сохор хөгжимчин болсон залуугаар төлөөлүүлэн бичсэн номоо германд хэвлүүлж чаджээ. Гэхдээ энэ зохиолч урилга авсан ч явж чадаагүй байна. Түүнийг цагдаа нар Герман руу хэзээ ч нисгэхгүй гэж хэлсэн тухай тэрээр Зюддойче Цайтунг сонинд ярьжээ. Бичиж хэвлэх эрх бараг бүх дэлхийд чөлөөтэй байхад Хятадад бид үүний төлөө бараг л амь насаараа дэнчин тавин тэмцэж байна гэж тэрээр ярьжээ.
10 сарын 14-18ны хооронд болдог Франкфуртийн номын үзэсгэлэн үеэр Дэлхийн Соёлын ухай Берлиний Хэлэлцүүлэг болдог ба үзэсгэлэнгийн хамгийн чухал хэсэг нь юм байна. Хятад энэ жил зочин орноор оролцож байгаа ба Германы зохион байгуулагчид хятадын хэвлэлийн эрх чөлөөний хязгаарлалтаас болоод хамтран ажиллахад хэцүү байгаа удаа дараа илэрхийлжээ. Тэрс үзэлтэй буюу өөрөөр сэтгэгч Хятадын хоёр зохиолч Франкфуртын үзэсгэлэнд оролцох уриалга авсан боловч Хятадын зохион байгуулах хороо Германы талд гомдлоссоны дараа Герман урилгаа цуцлахаас өөр аргагүй болжээ. Энэ явдал Германчуудыг маш их уурлуулж байна. Харин зарим ажиглагчид энэ явдал харин ч Хятадын эрх баригчид хэрхэн хүмүүсийг хориглож хязгаарлаж байгааг харуулах боломж гарж ирлээ гэж бичсэн байна. 100 гаруй орноос 6900 агруй уран бүтээл ирж таван өдөр Германчуудын болон дэлхийн хэвлэлийнхний анхаарлын төвд орж байна. Үзэсгэлэн номын бизнес эрхэлэгчид бизнесийн түншээ олох, сүүлийн үеийн хандлагаас суралцах нөхцлийг бүрдүүлдэг байна. Харин энэ жилийн санхүүгийн хямрал, интернет зэрэг мэдээллийн хэрэгслийн улмаас ном хэвлэлийн зах зээл хумигдсанаас шалтгаалан өмнө жилээс бага уран бүтээлчид оролцож байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment