Tuesday, October 20, 2009

монгол хүүхдийн эмгэнэлт хувь заяа

Өнөөдөр манай улс зах зээлд шилжсэн, ардчилсан тогтолцоот улс тєртэй, хvн ард нь эрх чөлөөтэй бас ч гэж нэг үеэ бодвол харьцангуй элбэг дэлбэг, гэрэл гэгээтэй сайхан болж яваа билээ. Германы сэтгvvлч Ева Мээл гэгч эмэгтэй Монголд аялж явахдаа үзэж харсан


Өнөөдөр манай улс зах зээлд шилжсэн, ардчилсан тогтолцоот улс төртэй, хvн ард нь эрх чөлөөтэй бас ч гэж нэг үеэ бодвол харьцангуй элбэг дэлбэг, гэрэл гэгээтэй сайхан болж яваа билээ. Германы сэтгүүлч Ева Мээл гэгч эмэгтэй Монголд аялж явахдаа vзэж харсан зvйл багагvй байсан гэнэ. Тэрээр "Deutsche Welle''-гийн "Нийгмийн хєндєх сэдэв " буланд Монгол дахь хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар хөндөн бичиж нийтлүүлснийг бид уншигч та бүхэндээ орчуулан хүргэе.
Хөгжиж буй ихэнх орнуудын нэгэн адил Монгол улсыг сайн болон саар зүйлс ардчилал, зах зээлтэй хамт адил тэнцүүхэн дагаж ирсэн юм.

Монголд өсвөр насны олон хүүхэд сургууль завсардаж, хичээл ном гэхийн оронд ажил хийж хэд гурван цаас олон гэр бvлээ тэжээх үүрэгтэй болдог байх юм. Ядуу болон ажилгүй иргэдийн тоо өндөртэй тус орны хувьд улсаас олгох тэтгэвэр тэтгэмж маш бага, тэдний ахуйн хэрэгцээнд хүрэлцдэггүй. Хүүхдүүд өвчтэй, ажилгvй, эсвэл хөдөлмөрийн чадваргvй эцэг эхдээ дэм болох гэж ажил эрхэлдэг. Тухайлбал, ажил эрхлэгч хүүхдүүдийн ихэнх хувь нь нийслэл Улаанбаатар хотын хар зах дээр жижиг бараа зарж борлуулах, ачаа зөөвөрлөх аргаар мөнгө олдог.

Тэдний нэг болох 12 настай Туул охин зорчигчдод чанасан өндөг зарж мөнгө олдог. Гаднаас нь харснаас бус сургууль гэдэг газарт орж ч үзээгvй энэ охин нэмэх хасахыг ээжээсээ сурсан гэнэ. Хаягийн бvртгэлгvйн улмаас Туул сургуульд орж чадаагvй юм байна. Тvvгээр ч vл барам хvvхдийн мөнгөн тэтгэмж ч авдаггүй байх юм.
Монголд улсаас олгогддог хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээ жилийн 100 орчим ам.доллар байдаг.
Бүртгэлгүй бол ямар ч нийгмийн халамж эдлэх боломжгүй. "Хүүхдүүд сайн дураараа ажиллаж байгаа учраас нийгмийн халамж тэтгэмж авах боломж байхгүй. Харин оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй байвал эрүүл мэндийн даатгалд хамрагддаг" хэмээн Монгол дахь ОУ-ын хөдөлмөрийн байгууллагын хөтөлбөр зохицуулагч Н.Монголмаа хэллээ. Харин хаягийн бүртгэлгүй хүүхдүүд хөдөөд төдийгvй нийслэл хотод ч цөөнгvй байдаг гэнэ.

No comments:

Post a Comment