Tuesday, October 20, 2009

Шанель

Шанель байгалийг илүүд үзэв

Шанелийн дизайнер Карл Лажержелдийн хавар зуны коллекцоо Парисийн загварын долоо хоногийн үеэр үзүүлжээ. Энгийн нэг тариаланчдын тосгоныг санагдуулан зассан тайзан дээрх Лажерфилдийн загварт байгалийн өнгө зонхилсон байна.
Карл шоуг нээхдээ байгал руу буцацгаая гэж хэлжжээ. Шанелийн коллекцид кардиган хослолууд голлож үр тариа, эрдэнэ шиш, намуу цэцгийн зөөлөн өнгө зонхилжээ.
Мөн даавуун жинс, цоохор, эрээн даавуугаар хийсэн өвдгөөр татсан богино өмд, боошинзууд шүүмжлэгчдийн анхаарлыг татаад байна. Моделууд бүгд овоолсон үсэндээ жижиг титэм, эсвэл тарианы иш зоожээ. Лажерфилд моделууддаа модон өсгийтэй, өндөр өсгий өмсгөжээ. Ерөнхийдөө Шанелийн энэ жилийн загварт байгалийн зөөлөн өнгө зонхилж, энгийн хэрнээ ажил хэрэгч хэв маяг шингэжээ.
Үзэгчдийн суудалд поп од Принс, супер модел Клаудия Шифер нар сууж, шанелийн хөгжилтэй шоуг сонирхосон байна. Шоуг залуу дуучин Рианна үзсэн нь папарацуудыг сонирхолыг Шанелаас илүү их татжээ.
Тайз руу эргээд анхаарлаа хануулья. Одоо рокдох цаг боллоо гэж зарлангуут дуучин Лили Аллен өвсөн тайзны доороос нь гэнэт гарж ирээд “шударга бус” дуугаа амьд хөгжмийн хамтлага, бакал дуучидтай дуулжээ.
Мөн гоёмсог цэцэгтэй, өнгийн эмжээртэй, торон хормогчтой загварууд этгээд бөгөөд хүүхэд шиг харагдуулж байна. Тосгоны охид том хот руу үдэшлэгт явах учраас тэдэнд тачаангуй, задгай богино даашинзууд бүтээж өгөхөө Лажержилд мартасангүй.

No comments:

Post a Comment