Tuesday, October 20, 2009

Энэ ханиаднаас болгоомжилоорой

Гахайн ханиадаас хүүхдүүд болгоомжлох хэрэгтэй
Өсвөр насны хүүхдүүд, болон харьцангуй эрүүл насанд хүрэгчид амьсгалын замын гахайн ханиадаар 38аас өндөр халуурна. 4500 хүний аминд хүрээд байгаа гахайн ханиадаар хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд өвдөх магадлал бусад бүлгийн харьцангуй өндөр байгаа тухай олон улсын мэргэжилтнүүд анхааруулж байна.

Агаар дуслын замаар халдварладаг гахайн ханиад гуравдугаар сард анх Мексикээс эхэлсэн. Ханиад долоо хоног бүр 100 мянга гаруй хүнийг шинээр өвчлүүлж байна. Одоо эрдэмтэд Мексик, Канадад нэгэн зэрэг шахам дэлгэрсэн тархалтын талаар судлаж байна. Канадад нас барсан 168 өвчтөний 24 нь эхний 28 хоногт нас баржээ. . Мөн 113 эмэгтэйн 50 нь 18 аас доош настай байжээ. Иймэрхүү жишээ Мексик, Америк гээд олон оронд давтагдаж байгаа гэнэ.
Анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш одоо дэлхийд нийт 4525 хүн нас барсан ба ихэнхи нь америк тивд амиа алджээ. Хэрвээ тархалт, болон үхэл энэ мэтээр нэмэгдсээр байвал Америкийн эмнэлэгүүд ажилтан, эмч, сувилагчдаар дутагдах аюултай нүүр тулж магадгүй байна. Өнгөрөгч баасан гаригт дэлхий дээр 378,223 хүн гахайн ханиадаар өвчлөсөн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 11 сараас гахайн ханиадын эсрэг вакцинийг 100 гаруй хөгжингүй оронд тарааж эхлэх гэж байна. Вакцинуудыг эм үйлдвэрлэлийн компанууд болон улсын байгууллагууд хандивлах гэнэ. Мөн Хөгжингүй орнууд вакцинийхаа 10 хувийг ядуу орнуудад хандивлана гэж амалсан байна. Хятад, Австрали, Америк зэрэг орнууд аль хэдийн иргэдээ вакцинжуулаад эхэлжээ. Гахайн ханиадын тархалтыг тогтоон барихын тулд улсуудын эрх баригчид янз бүрийн арга хэмжээ авж байна. Зарим оронд жирэмсэн эмэгтэйчүүдийг гадуур явахыг хориглож, сургууль цэцэрлэгүүдийг хааж байна. Харин Францийн ард иргэдээ болж өгвөл үнсэлцэхгүй байхыг уриалж байна. Гахайн ханиадын агаар дуслын замаар болон хавьтлаар халдварлаж, асар хурдан тархаж байгаа учраас ийнм арга хэмжээ авахаас өөр аргагүй болжээ. Зарим газарт бүр уламжлалт франц үнсэлт буюу хацар дээрээ үнсэж мэдлэхийг албан ёсоор хориглосон байна. Францын ханиадны хяналтын төв саяхан долоо хоног бүр 20 мянган хүн шинээр халдвар авч байгаа тухай мэдээлсэн учраас эрх баригчид нь алхам тутамдаа хүмүүсийг гараа ариутгаж, чийгтэй цэвэрлэгээ хийхийг үүрэг болгож байна. Европ, Америк оронд зарим байгууллагууд ажилчиддаа зөөврийн комьтютер тарааж өгчээ. Хүмүүс ажилдаа явж халдвар авахгүй тулд гэртээ үлдэн, өөрсдийгөө тусгаарлан ажèëëàæ байна. Мөн зарим байгууллагууд бөөнөөрөө цуглах хурал хийлгүй онлайнаар, зайнаас хуралдаж эрүүл мэндээ хамгаалж байна. Гахайн ханиадын тархалт хэдэн жил ч үргэлжлэж болно гэж зарим орны мэргэжилтнүүд анхааруулж байгаа учраас вакцинжуулалтад онцгой анхаарал тавьж байна.

No comments:

Post a Comment